ALL NATIONS INTERNATIONAL FELLOWSHIP
    
ANIF IS A NON PROFIT CHRISTIAN CHURCH REGISTERED IN THE UNITES STATES  FOR THE PURPOSE OF WORLD WIDE EVANGELISM. WE GATHER FOR SPIRIT FILLED WORSHIP, TEACHING, PREACHING AND PRAYER FOR  REVIVAL IN ASIA.

Хятад улсын Бээжин хотод дахь “Бүх үндэстний нөхөрлөл” цуглаан нь 2016 оны наймдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үндэстний өөрчлөлт нэртэй үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Бид зөвхөн энд байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг Эзэний дагалдагч болгох бус харин бүх үндэстнийг Эзэний жинхэнэ дагалдагч болгох юм.

THIS PAGE IS FOR ALL NATIONS INTERNATIONAL FELLOWSHIP MONGOLIA

EVERY PERSON

EVERY PLACE

EVERY TIME


Хятад улсын Бээжин хотод дахь “Бүх үндэстний нөхөрлөл” цуглаан нь 2016 оны наймдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үндэстний өөрчлөлт нэртэй үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Бид зөвхөн энд байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг Эзэний дагалдагч болгох бус харин бүх үндэстнийг Эзэний жинхэнэ дагалдагч болгох юм. Бүх үндэстэн цуглааны ахлах пастор Жосэф Кастэлло нь Зүүн Өмнөд Азийн төлөө Эзэнээр дуудагдсан бөгөөд тэдгээр улсуудын нэг нь Монгол улс юм. Мөн түүнчлэн Бурхан өөрийн гайхамшигт сэргэлтийн давалгааг зохион байгуулахаар “Бүх үндэстэний нөхөрлөл” цуглааныг сонгосон гэдэгт бид итгэдэг. Бид бүгд Монголд хийх гэж байгаа сэргэлтийн үйл ажиллагааныхаа бэлтгэл ажлынхаа эд дунд нь явж байна. Та бүхнйг бидэнтэй хамтраасай гэж хүсэж байна. 



Гурван Өдрийн Гайхамшиг


2016 оны 08-р сарын 26-28-ны хооронд болох гайхамшиг эдгэрлийн цугларалт нь Бүх үндэстэн цуглаанаас Монголд анх удаа зохион байгуулж буй цугларалт юм. Орой бүр 18-н цагаас магтаал, номлол, Ариун Сүнсний үйчлэл буюу хүч чадал болох болно. Бид бүгд орой бүр Бурханы гайхамшигт ажлуудыг харна гэдэгт итгэж байгаа бөгөөд олон олон шинэ хүмүүс ирж, Бурханы гайхамшгийг харан Есүс Христийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр гайхамшигт үзэгдлүүдээр дамжуулан Улаанбаатарт байгаа олон хүмүүс Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, мөхсөн хуучин галуудыг сэргээж, олон хүмүүсийн амьдралд байгаа харанхуйн хүчнүүд үгүй болох болно. Эхний орой Бэтэл үйлчлэл сургуулийг төгсөгч, дэлхийн илгээлтийн ахмад төлөөлөгчид, түүнчлэн Америкийн нэгдсэн улс дахь Сан Куинтин Пэнитантиар болон мотоциклийн бүлэглэлд үйлчлэгчид болох “Сайм болон Кариен Кнапп” нар, эдгэрэл болон ер бусын үйчлэлийг хийх болно. Хоёр дахь орой нь “Бүх үндэстэний нөхөрлөл” цуглааны ахлах пастор, Монгол дахь бүх үндэстэн цугларалтыг үүсгэн байгуулагч пастор үзэгдэл, гайхамшгуудыг номлох бөгөөд Бямба гарагийн орой гайхалтай Бурханы оршихуйн дор явагдах болно. Хамгийн сүүлийн өдөр буюу Ням гарагийн орой Конгоос гаралтай номлогч Елис Мулумба номлох бөгөөд хүмүүст “Галт Хүн” гэдгээрээ танигдсан номлогч маань Бурханы Монголд өгсөн эш үзүүллэг болон үгийг номлох бөгөөд түүгээр дамжуулан Бурханы гал чөлөөлөлт буун ирэх болно.  


Сэргэлт болох өдрүүд


2016 оны 08-р сарын 21-24-ний өдрүүдэд “Бүх үндэстны нөхөрлөл” цуглааны удирдагч нар Улаанбаатар хотод байрлах бөгөөд тэр хугацаандаа сургалт зохион байгуулах ба сэргэлтийн цуглаандаа бэлтгэх болно. Зохион байгуулах сургалт нь өвчтэй хүмүүст туслах, хэрхэн үр нөлөөтэй залбирах болон муу сүнсэнд эзлэгдсэн хүнд хэрхэн туслах зэрэг зүйлүүдийг заах болно. Мөн гудамжны үйлчлэл буюу сайн мэдээ тараах, хэрхэн өвчтэй хүмүүсийг эдгээх, мөн муу сүнснүүдийг хөөх үйчлэлийн талаар заах болно. Эдгээр үйлчлэлүүдийг сэргэлтийн цуглаанд үйлчилж байгаа, ахлагч, удирдагч нарт туслах зорилготой бөгөөд теологийн болон бодит зүйл дээр тулгуурласан сургалт байх бөгөөд эдгээр үйлчлэлүүд нь Ариун Сүнсний удирдлага доор явагдах болно. Маш олон сүм цуглаанууд болон итгэгч нар хамрагдана гэж найдаж байгаа бөгөөд шинээр ирж байгаа хүмүүс ч гэсэн энэ сэргэлтийн цуглаанаар дамжуулаад аврал авч өөрийн гэртэйгээ ойрхон цуглаанд хамрагдана гэж найдаж байна. Та болон танай цуглааны ахлагч пасторууд бид бүгдтэй хамтран, алдагдсан итгэгчдийг авчрахад хамтран ажиллана гэж найдаж байна. 

Пастор Жосэф Р.Кастилло


Пастор Кастилло нь 1996 оны хоёр дугаар сарын 21нд хар тамхинаас гарч аврагдсан бөгөөд 1997 онд 18 настай байхдаа үйлчлэлд дуудагдсан нэгэн юм. Яг тэр үед Бурхан түүнд “Сайн мэдээ Сайн мэдээ Сайн мэдээ” гэж хэлж байсан бөгөөд энэ талаар юу ч мэдэхгүй мөртлөө Доктор Билл Винстоний Иллиноёст байрлах Христийн амьд үг төвд гудамжны сайн мэдээ тараагчаар нэгдэн орсон юм. Тэр өөрийгөө сайн мэдээ тараагч болно гэж зүүдлээ ч үгүй явж байсан бөгөөд яагаад гэвэл тэр асрамжийн газар өссөн, гудамжны бүлэглэлийн гишүүн, мөн түүнчлэн хар тамхинд донтогч байсан юм. Гэсэн хэдий ч үүний дараа 2002 онд Доктор Винстон түүнийг Охиогийн Коломбусд байрлах Род Парслэегийн “Дэлхийн Ургац” цуглаан уруу илгээсэн бөгөөд үүний дараа 2005 оны долдугаар сарын 16нд “Manga Cum Lade” сургуулийн олон улсын соёл судлал ба үйлчлэлээр төгссөн юм.  2005 оноос хойш Дэлэвар, Чикаго, Монтриэл сүүлд Бээжин эдгээр 4 нь газарт туслах пастороор ажиллаж байсан бөгөөд 14 үндэстэнд сайн мэдээний үйлчлэл хийсэн ба Бурханы олон гайхамшгууд бий болж, гайхалтай эдгэрэл, Ариун Сүнсний үзэгдэл тэмдгүүд, гайхамшиг болон тунхаглалуудыг харсан. 2010 онд Жэди Вантай гэрлэн хоёр хүүтэй болсон бөгөөд Хятадад өөрийн үйлчлэлийг тогтвортой явуулж байгаагийн хажуугаар засгийн газар, бизнесийн талбар дээр, болон мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйлчлэлээ хийх боломжууд нээгдэж байгаа.Бурхан түүнийг дэлхий даяар номлох бүр онцгойлон Хятад улсын Бээжин болон Вашингтоны 20 гаруй улсын элчин сайдуудад үйлчлэл хийлгэхээр ашигласан юм. Пастор Жое үндэстнүүдийг түүхэндээ хийсэн буруу зүйлд гэмших болон сүнсээр өсөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Мөн аюулд орсон Еврей болон Израиль үндэстнүүдэд боловсрол олгох сүлжээ арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан.Бурхан Пастор Жоегоор дамжуулан үндэстнийг өөрчлөхөөр маш олон талбарт ашигладаг бөгөөд тэдний нэг том хүчин зүйл бол мэдээ мэдээллийн хэрэгсэл юм. Жое Кастилло нь нилээд хэдэн удаа мэдээ мэдээллийн хэрэгслээр олонд хүрч байсан бөгөөд олон сонин сэтгүүлд 2 удаа буюу Хятадын өдөр тутам, CRI “Expat Tales” буюу Хятадын олон улсын радио, Global Times, Tencent News, Xinhua news, мөн эдгээр мэдээ мэдээллийн хэрэгслээр маш олон удаа оролцож ярицлага өгч байсан. Үүний үрд дүнд Хятад улсад нилээд алдартай болсон бөгөөд хэд хэдэн телевизийн нэвтрүүлэг шоунд орон өөрийн амьдрал туршлага болон итгэл найдварынхаа талаар хуваалцсан юм жишээлбэл Бээжингийн телевиз, CCTV, Тианжиний телевиз болон, шууд ярилцлагуудад орж байсан юм.Пасторын зөн хараа гэвэл Лаус, Витнам, Монгол, Камбоди, Малайз Индонэз болон Хятад улсуудад сайн мэдээг тунхаглах. Пасторын номлосон, заасан, хуваалцсан газрууд нь:

  • Энэтхэг, Гэр бүлийн Христийн нэгдсэн төв буюу “Steve Munsey”

  • Оклахамаагийн Rhema библийн сургалтын төв

  • Оклахамаагийн Oral Roberts их сургууль

  • Оклахамаагийн Victory библийн сургууль

  • Иллиносийн Амьд үг библийн төв

  • Мөн түүнчлэн дэлхий даяар байгаа олон жижиг сүм цуглаанууд.


Пастор Жосэф Р.Кастилло үйчлэлийн талаарх мэдээ мэдээллүүд.


http://usa.chinadaily.com.cn/weekly/2013-04/19/content_16421800.htm


http://english.cri.cn/8706/2011/12/14/1942s671622.htm