ALL NATIONS INTERNATIONAL FELLOWSHIP
Хятад улсын Бээжин хот дахь “Бүх үндэстний нөхөрлөл” цуглаанаас  2017 оны 9-р сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "Монголын Гайхамшиг " нэртэй  сайн мэдээний үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Бид зөвхөн энд байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг Эзэний дагалдагч болгох бус харин бүх үндэстнийг Эзэний жинхэнэ дагалдагч болгох юм. Бүх үндэстэн цуглааны ахлах пастор Жосеф Кастилло нь Зүүн Өмнөд Азийн төлөө Эзэнээр дуудагдсан бөгөөд тэдгээр улсуудын нэг нь Монгол улс юм.


Орой бүр 18:30 цагаас магтаал, номлол, Ариун Сүнсний үйчлэл хийгдэх болно. Бид бүгд орой бүр Бурханы гайхамшгийг харна гэдэгт итгэж байгаа бөгөөд олон олон шинэ хүмүүс ирж  Есүс Христийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Номлогч Елиз Мулумба номлох бөгөөд хүмүүст “Галт Хүн” гэдгээрээ танигдсан тэрээр Бурханы Монголд өгсөн эш үзүүллэг болон үгийг номлох бөгөөд түүгээр дамжуулан Бурханы гал буун ирэх болно.